Таван иргэний амь нас, 212 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

Таван иргэний амь нас, 212 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

Энэ сарын 01-ээс 02-ны шилжих шөнө Багануур дүүргийн  Онцгой байдлын хэлтэст аврах ажиллагааны хоёр, гал түймрийн нэг дуудлага ирж, дуудлагын дагуу алба хаагчид ажиллаж таван иргэний амь нас, 212 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Тодруулбал, Багануур дүүргийн 5 дугаар  хорооны “Залуус” хэсэгт “бранк шатаж байна” гэсэн дуудлагын дагуу ОБХ-ийн ГТУА-64 дүгээр ангийн томилгоот бүрэлдэхүүн ажиллаж цаг алдалгүй бүрэн унтраасан байна. Мөн цасанд суусан хоёр дуудлага мэдээллийн дагуу 5 иргэний амь насыг авран хамгаалж, 46 техник хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулан ажиллажээ.