Ослын улмаас асгарсан 15 тонн орчим түлшийг саармагжуулах ажиллагааг хийсэн байна

Ослын улмаас асгарсан 15 тонн орчим түлшийг саармагжуулах ажиллагааг хийсэн байна

Цагдаагийн байгууллагад 2023 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдрийн 00 цаг 15 минутад Төв аймгийн Баян-Өнжүүл сум, Бараат 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Зам тээврийн осол гарсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
 
Тус аймгийн цагдаагийн газраас шалгахад Улаанбаатараас Өмнөговь аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан North Benz маркийн тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдож, ослын улмаас жолооч 39 настай, эрэгтэй гэмтсэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
 
Мөн ослын улмаас тээвэрлэж явсан 40 тонн түлшнээс 15 тонн орчим түлш асгарсныг Онцгой байдлын байгууллагаас саармагжуулах ажиллагааг хийсэн байна.
 
Иймд иргэд, жолооч Та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
 
1. Үзэгдэх орчин хязгаарлагдмал замд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх, амжих байх гэсэн эрсдэлтэй үйлдлээс осол гардаг,
2. Замын нөхцөл байдалд хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох,
3. Холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, тэнхлэг тохиргоо хийлгэх болон явах эд ангид эвдрэл, гэмтэл үүссэн эсэхийг сайтар шалгах,
4. Хэт ядарсан үед болон архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үед жолоо барихгүй байх,
5. Жолоодох эрхийн үнэмлэхгүй болон насанд хүрээгүй хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлэхгүй байх,
6. Аюулгүйн бүс нь зөвхөн жолоочид биш тухайн тээврийн хэрэгсэлд сууж буй хүн бүр зүүж эрсдэлийг бууруулах боломжтой, иймд бүс зүүж хэвших,
7. Гэрэл шилжүүлэх нь өөдөөс ирж буй тээврийн хэрэгсэл, иргэдийн амь нас, аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах үйлдэл гэдгийг анхаарч зам тээврийн ослоос урьдчилан сэргийлээрэй.