"Ногоон автобусны хэргээ нуухын тулд 2009 оны тендерт миний бие болон АН-ыг холбох гэсэн увайгүй үйлдлээ Х.Нямбаатар зогсоох хэрэгтэй" гэж С.Баярцогт мэдэгдлээ

"Ногоон автобусны хэргээ нуухын тулд 2009 оны тендерт миний бие болон АН-ыг холбох гэсэн увайгүй үйлдлээ Х.Нямбаатар зогсоох хэрэгтэй" гэж С.Баярцогт мэдэгдлээ

АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт өнөөдөр /2023.11.03/ мэдээлэл хийлээ. Учир нь саяхан Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хийх үеэрээ, "2009 онд 400 автобусыг Сангийн сайд асан С.Баярцогт, Зам тээврийн сайд асан Х.Баттулга нар худалдан авахдаа хууль зөрчсөн" гэсэн утгатай мэдээллийг хийсэн.

Харин түүний энэхүү мэдэгдлийг зарим иргэдийн зүгээс "гөлөг төөрүүлж байна. Учир нь ногоон автобусны хэргээ ярихгүй, Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыг хуулийн байгууллагаар шалгуулахгүй байж, хаа байсан 2009 оны асуудлыг ярилаа" хэмээн шүүмжилсэн юм.

Учир нь "ногоон автобус"-ны асуудлаар одоог хүртэл Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыг шалгаагүй байгаа бөгөөд тэднийг Хотын дарга Х.Нямбаатар хаацайлж, хамгаалж байгаа гэх хардлага байгаа юм.

Тэгвэл АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ, "Ногоон автобусаа нууцад авч байгаад, шууд гэрээгээр худалдан авснаа халхлахын тулд 2009 оны тендертэй холбоотой асуудалд миний биеийг болон АН-ыг холбох гэж байгаа увайгүй үйлдэлд нь эсэргүүцэл илэрхийлж байна. Өөрсдийнхөө алдаа дутагдлыг хаацайлахын тулд ийм увайгүй арга хэрэглэж болохгүй" гэж мэдэгдлээ.

ШУУД: