Н.Дашзэвэг: "Ариун алтан бумба" компани хятад худалдаачинтай нийлж надаас 64 саяыг залилсан гомдлыг Хятадын шүүх, цагдаа хүлээж авахгүй байна

Н.Дашзэвэг: "Ариун алтан бумба" компани хятад худалдаачинтай нийлж надаас 64 саяыг залилсан гомдлыг Хятадын шүүх, цагдаа хүлээж авахгүй байна

Хятадын худалдаачин "Ариун алтан бумба" компанитай хамтарч 64 сая төгрөг луйвардсан гомдлыг Монгол болон БНХАУ-ын цагдаагийн байгууллага хүлээж авахгүй байгаа талаар Бизнесийн дунд сургуулийн захирал Н.Дашзэвэг мэдэгдэл хийв.

Тэрбээр, "Би 2014 онд Монгол дээд сургуулийн барилга дээр ажиллаж байсан "Ариун алтан бумба" компанийн захирал Билгүүнжаргал эрээнээс хямд бараа авчирна гээд явсан. Манай нягтлан Билгүүнжаргалд барилгын материалын мөнгийг шилжүүлсэн. Гэтэл инженер нь надад "Манай захирал таныг хуурсан, хоёр падан бичүүлсэн, 25 сая төгрөг дундаас нь залилсан" гэж надад хэлсэн. Тэгэхэд би цагдаад өгөн эрүүгийн хэрэг үүссэн ч прокурор иргэний хэрэг гэж буцаасан. Тэгээд би шүүхээр явсан гэтэл нотлох баримтгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Шүүгч нар ямар ч үндэслэл, нотолгоо байхгүй миний хэргийг хэрэгсэхгүй болгож байна. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шүүх хурлын шийдвэрийг хараад Монголын шүүх бүтэхгүй юм байна. БНХАУ-ын Эрээн хотруу очоод гомдол өгсөн. Гэтэл эрээний цагдаа хүлээж авахгүй байна. Энэ бол гэмт хэрэг биш гэсэн" гэв.




Өнөөдөр гахай өдөр

6 цагийн өмнө