Сагсан бөмбөгийн тэмцээний үеэр маргалдаж, 30 гаруй хүүхдүүд хоорондоо зодолдсон хэрэг гарчээ

Сагсан бөмбөгийн тэмцээний үеэр маргалдаж, 30 гаруй хүүхдүүд хоорондоо зодолдсон хэрэг гарчээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны аравдугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо, 33 дугаар сургуулийн орчимд “Хүүхдүүд зодолдсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн ахлах ангийн 10-12 дугаар ангийн сурагчид сагсан бөмбөгийн тэмцээний үеэр нэгийгээ бөмбөгөөр оносноос улбаалан хоорондоо маргалдаж, тэмцээн тарсний дараа 30 гаруй хүүхдүүд хоорондоо зодолдсон нөхцөл байдал урьчилсан байдлаар тогтоогдож мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.