ШУУРХАЙ: Т.Бадамжунайн хэргээс Ц.Анандбазарын хэргийг тусгаарласан нь буруу хэмээн үзэж, хэргийг прокурорт буцаалаа

ШУУРХАЙ: Т.Бадамжунайн хэргээс Ц.Анандбазарын хэргийг тусгаарласан нь буруу хэмээн үзэж, хэргийг прокурорт буцаалаа

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр эхэлсэн Т.Бадамжунай нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр түүний өмгөөлөгч "Төрийн нууцтай холбоотой мэдээлэл яригдана" хэмээн шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлт гаргасан талаар бид мэдээлсэн.

Улмаар шүүх хурал хаалттай үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая шийдвэрээ танилцуулсан байна. Тодруулбал, шүүх бүрэлдэхүүн хоёр үндэслэлээр Т.Бадамжунайд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан байна.

Тодруулбал, “Хэргийг буруу тусгаарласан”, “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх”-ээр прокурорт буцаажээ. Өөрөөр хэлбэл, Т.Бадамжунайд холбогдох хэрэгт шалгагдаж байсан Ц.Анандбазарын хэргийг тусгаарласан нь буруу гэж үзэж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.