Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оныг бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага, үр дүнг тооцох жил болгон зарласан.
Энэ хүрээнд 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зорчигчид “УБТЗ тасалбар-UBTZ ticket” апплейкшинээр худалдан авсан тасалбарыг өдөр, шөнийн алинд ч буцаах боломжтой болжээ. Ингэхдээ галт тэрэг аялахаас 24 цагийн өмнө тасалбараа eticket.ubtz.mn веб сайтаар дамжуулан буцаах хүсэлт илгээх аж.