Н.Цэлмүүнийг дээрэмдсэн этгээдүүдийг Парист баривчилсан ч, цүнхэнд байсан 570 мянган еврогийн үнэт эдлэлийг олоогүй байна гэж Францын хэвлэлд мэдээлжээ

Н.Цэлмүүнийг дээрэмдсэн этгээдүүдийг Парист баривчилсан ч, цүнхэнд байсан 570 мянган еврогийн үнэт эдлэлийг олоогүй байна гэж Францын хэвлэлд мэдээлжээ

"2024 оны олимпийн бэлтгэлийг хангахаар Парис хотод өнгөрөгч аравдугаар сарын 11 /2023.10.11/-нд ирсэн Монголын Олимпийн хорооны ерөнхийлөгчийн эхнэрийн цүнхийг хулгайлсан хэргээр гурван залууг өнгөрсөн долоо хоног /2023.10.30/ Сен-Сен-Дени хотод баривчилсан" гэж Францын ladepeche.fr хэвлэлд мэдээлжээ. 

Тодруулбал, тус мэдээлэлд "Монголын Олимпийн хорооны ерөнхийлөгчийн эхнэрийн цүнхэнд 600 мянган еврогийн үнэ бүхий эд зүйл байсан гэх мэдээлэл байгаа бөгөөд гурван этгээдийг Сен-Сен-Дени хотод баривчилж тэднийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахаар болсон байна.

Аравдугаар сарын 11-ний өдөр Б.Баттүшиг болон түүний эхнэр Н.Цэлмүүн нарын сууж явсан тээврийн хэрэгслийг хурдаа сааруулах үед гурван сэжигтэн Шарль де Голль нисэх онгоцны буудлаас Stade de France цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо мотоцикльтой явж байхдаа арын шилийг нь хагалан цүнхийг авч зугтаасан гэж прокурорын газраас мэдээлсэн. Харин тэдний цүнхэнд 570 мянган еврогийн үнэтэй үнэт эдлэл байсан гэж Олон улсын олимпийн хорооны гишүүн Б.Баттүшиг цагдаад мэдүүлсэн байна.

Харин өнгөрсөн долоо хоногт 22-25 насны гурван эрэгтэй сэжигтнийг Сен-Сент-Денисээс баривчилсан байна. Харин цагдаа нар өнөөг хүртэл тэдний хулгайлсан эд зүйлсийг олж чадаагүй бөгөөд энэ сарын 30 /2023.11.30/-нд болох шүүх хурлыг хүртэл гурван сэжигтний Парисын хойд хэсэгт цагдан хорих байранд саатуулагдсан хэвээр байх аж" гэж мэдээлжээ. 

Эх сурвалж: ladepeche.fr