Сагсан бөмбөгийн тэмцээний үеэр маргалдаж зодолдсон ЕБС-ийн ахлах ангийн 30 сурагчийг шалгаж байна

Сагсан бөмбөгийн тэмцээний үеэр маргалдаж зодолдсон ЕБС-ийн ахлах ангийн 30 сурагчийг шалгаж байна

Цагдаагийн байгууллагад аравдугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 33 дугаар сургуулийн орчимд “Хүүхдүүд зодолдсон байна” гэх дуудлага ирсэн байна.

Улмаар дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчид сагсан бөмбөгийн тэмцээний үеэр нэгийгээ бөмбөгөөр оносноос улбаалан хоорондоо маргалдаж, тэмцээн тарсны дараа 30 гаруй хүүхэд зодолдсон болох нь урьчилсан байдлаар тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө