Фэйсбүүкийг хөгжүүлэгч "Мета" компанитай үүсгэсэн Х.Нямбаатарын маргаанд Н.Учрал сайд өөрийн биеэр очиж уучлалт гуйжээ

Фэйсбүүкийг хөгжүүлэгч "Мета" компанитай үүсгэсэн Х.Нямбаатарын маргаанд Н.Учрал сайд өөрийн биеэр очиж уучлалт гуйжээ

Одоогийн Хотын дарга Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа Мета компанийн Ази, Монгол, Хятадыг хариуцсан удирдлагатай таарамжгүй харилцаа үүсгэж байсан. 

Тодруулбал, тэрбээр 2022 оны есдүгээр сарын 20-нд Мета компанийн Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал Жорж Чентэй уулзсан бөгөөд энэ үеэр Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийн талаар санал солилцож, хамтран ажиллахаар болсон гэж твиттертээ жиргэсэн.

Харин түүний жиргээг "Mета"-ын Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал Жорж Чен үгүйсгэж, худлаа гэж мэдэгдсэн.

Үүнд нь бухимдсан Х.Нямбаатар "Би "Mета"-ын Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал Жорж Чен гэдэг нөхрийг ажлаас нь чөлөөлүүлнэ. Тэр хүн надтай уулзсан, хуулийн орчуулга өгсөн, хамтарч ажиллая, арваннэгдүгээр сард Ажлын хэсгээ ирүүлье гэсэн. Хуулийн болон техникийн ажлын хэсгээ ирүүлнэ гэсэн. Гэтэл "Its not true" гээд намайг хамгийн худалч хүн гэж хэлж байна лээ шүү дээ. Түүний надтай уулзсан 2.30 цагийн хурлын протокол, аудио бичлэг бий. Тэр үеэр мань нөхөр харин ч айхтар, айхтар зүйлс ярьсан шүү. Энэ хувь хүний асуудал биш. Бүхэл бүтэн туурга тусгаар улсын төрийн яамыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илтэд гүтгэж, дайрах нь байж болохгүй зүйл. Уучлалт гуйхгүй бол би шүүхэд хандана" гэж байсан билээ. 

Уг үйл явдлын дараа Жорж Чен ажлаа өгсөн ч Мета компанийн зүгээс уг маргааныг үргэлжлүүлж Монголын фэйсбүүк хэрэглээнд хязгаарлалт тавина гэж мэдэгджээ. Улмаар "Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралыг өөрийн биеэр ирж уучлалт гуй" гэсэн байна. Энэ дагуу өнгөрөгч зун Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Мета компанид очиж, уучлалт гуйснаар маргаан шийдэгджээ. 




Өнөөдөр хулгана өдөр

6 минутын өмнө