МСНЭ-ийн ерөнхийлөгч асан Х.Мандахбаярыг бусдын өмчийг дээрэмдсэн байж болзошгүй гэх хэргээр шалгаж буй бөгөөд албадан ирүүлж мэдүүлэг авахаар болжээ

МСНЭ-ийн ерөнхийлөгч асан Х.Мандахбаярыг бусдын өмчийг дээрэмдсэн байж болзошгүй гэх хэргээр шалгаж буй бөгөөд албадан ирүүлж мэдүүлэг авахаар болжээ

 Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн eрөнхийлөгч асан Х.Мандахбаярыг нөлөө бүхий бизнeсмeний эдлэн газарт бусадтай бүлэглэн хүч түрэмгийлэн дайран орж дээрэм хийсэн байж болзошгүй гэсэн үндэслэл бүхий асуудлаар Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх мэдээлэл байна.

Уг асуудлаар түүнийг 2022 оноос шалгаж буй бөгөөд Х.Мандахбаяраас мэдүүлэг авахаар удаа дараа дуудсан ч цагдаагийн байгууллагад очихгүй байгаа учир албадан ирүүлэхээр болсон гэж буй. Харин Х.Мандахбаяр энэ талаар "Би гадаадад томилолттой яваа учир Монголд очоод цагдаагийн газарт очно. Цагдаагийн байгууллагаас надтай холбогдож асууж, тодруулах зүйл байна гэсэн" гэжээ.