"Сонгуулийн сурталчилгаа хийлээ" хэмээн бусдын биед халдсан Т.Сайнжаргалыг 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ

"Сонгуулийн сурталчилгаа хийлээ" хэмээн бусдын биед халдсан Т.Сайнжаргалыг 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ

Иргэдийн хурлын төлөөлөгч асан, МАН-ын гишүүн Т.Сайнжаргал нь Сэлэнгэ аймагт олон нийтийн дунд соёл урлаг, улс төрийн арга хэмжээ зохион байгуулахдаа "бусдын биед халдсан байж болзошгүй" дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, олны шүүмжлэлийг дагуулсан. 

Тус дүрс бичлэгт,"Т.Сайнжаргалыг иргэдийн саналыг авах зорилгоор олон нийтийн дунд урлагийн арга хэмжээ хийж байна хэмээн нэгэн иргэн шүүмжилдэг ба тэд хоорондоо маргалдаж байгаа" нь гардаг. Харин тус хэрэг явдлын талаар Т.Сайнжаргал тодорхой тайлбар мэдээлэл хийгээгүй байдаг. Харин Т.Сайнжаргалын тус үйлдэлд Цагдаагийн байгууллагаас Зөрчлийн хэрэг нээн шалгаж байсан юм.  Тэгвэл Т.Сайнжаргалд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 100 нэгжтэй тэнцэх 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.