Гэрэлтүүлгийн шон мөргөж, зам тээврийн осол гаргасан жолоочоор 2.3 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

Гэрэлтүүлгийн шон мөргөж, зам тээврийн осол гаргасан жолоочоор 2.3 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

Замын хажуугийн хайс, гэрэлтүүлгийн шонг мөргөж зам тээврийн осол гаргасан жолоочийг 100 мянгаар торгож, жолоодох эрхийн таван оноог хасч, учруулсан 2.380.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ. 

Тодруулбал, энэ оны аравдугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Офицеруудын ордон”-ын аюулгүйн тойргийн замд нийтийн тээврийн автобус замын хажуугийн хайс, гэрэлтүүлгийн шонг мөргөж зам тээврийн осол гаргасан үйлдэлд жолооч “Б”-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх 100.000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийн 5 оноог хасч, учруулсан 2.380.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна.