Химийн хорт бодис ашиглан үйл ажиллагаа явуулж байсан компанид холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Химийн хорт бодис ашиглан үйл ажиллагаа явуулж байсан компанид холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан дөрвөн тонн бодис ашиглан 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулж байсан компанид холбогдох хэргийг шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. 

Тодруулбал, Экологийн цагдаагийн албанаас Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компани нь тусгай зөвшөөрөлгүйгээр химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан 4 тонн бодис ашиглан 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулж, хадгалсан гэх Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.