ШУУРХАЙ: НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатарыг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг санхүүжүүлж байсан хэргээр саатуулжээ

ШУУРХАЙ: НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатарыг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг санхүүжүүлж байсан хэргээр саатуулжээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн зургаадугаар сард "Шувуу" ажиллагааны явцын талаар мэдээлэл хийх үеэрээ "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг агсныг авчрахаар ажиллаж байна. Гэхдээ бид АНУ-д мөрдөн шалгах чиглэлээр ажиллагаа явуулах боломжгүй. Тэр хүнийг санхүүжүүлж байж болзошгүй үйлдлийг шалгаж байна" гэдгийг мэдэгдсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Ч.Сайханбилэг рүү санхүүжилт өгч байсан хэргээр НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатарыг өчигдөр АТГ-аас хойшлуулашгүйгээр саатуулсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Г.Төмөрбаатар нь Ч.Сайханбилэг рүү өнгөрсөн аравдугаар сард 2.8 сая ам.доллар буюу 8.9 тэрбум төгрөгийг нэр бүхий банкаар дамжуулан шилжүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болжээ.