Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг Хэнтий аймгийн "Хэрлэн Өндөг" тахианы аж ахуйн үйл ажиллагаатай танилцжээ.
Улаанбаатар хотоос Хэнтий аймагт суурьшин аж ахуй эрхлээд удаагүй байгаа залуу гэр бүл өдөрт хоёр мянга орчим тахианы шинэ өндгөөр орон нутгийн иргэдийнхээ хэрэгцээг ханган ажилладаг байна. "Хэрлэн Өндөг" тахианы аж ахуй нь бордоо, тэжээл хийх сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжийг дэмжин тахианы сангасаа үнэгүй нийлүүлэх аж хэмээн ХХААХҮЯ-аас мэдээллээ.