О.Оюунчимэг: Улаанбаатарт өдөртөө 10-15, шөнөдөө 18-23 хэм хүрч хүйтэрнэ

О.Оюунчимэг: Улаанбаатарт өдөртөө 10-15, шөнөдөө 18-23 хэм хүрч хүйтэрнэ

Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөө өглөөний байдлаар Төв аймгийн Эрдэнэсант суманд хамгийн их буюу 34 см зузаан цасан бүрхүүл тогтсон байдалтай байна. Монгол орны 60 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтсон. Энэ сарын 4-5-нд шилжих шөнө их хэмжээний цас орж, Нисэх, Хан-Уул, Нэгдүгээр хорооллын станцаас авсан мэдээллээр 10-11 цаг үргэлжилж, 7-9 мм цас орсон. 12 цагийн хугацаанд таван мм-ээс их цас орох юм бол цаг агаарын аюулт үзэгдэл, 10 мм буюу түүнээс дээш цас орвол цаг агаарын гамшигт үзэгдэл гэж үздэг.

Завхан, Архангай, Төв аймгийн нутгаар цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд цас орж, цасан шуурганы аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн. Арваннэгдүгээр сарын 6-7-нд шилжих шөнө буюу өнөө шөнө цас орно. Мөн энэ сарын 6, 7-ны өдөр ялимгүй цас орно. Харин 9-нөөс цас орохгүй. Нийт нутгаар болон Улаанбаатар хотод хүйтрэх төлөвтэй байна. Тухайлбал, маргаашаас буюу 7-8-нд шилжих шөнөөс эхлэн хүйтэрч, шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 10-15 хэм хүрч хүйтэрнэ. Иймд аюулгүй байдлаа хангаж, дулаан хувцаслаж, эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна" гэлээ.




Өнөөдөр могой өдөр

26 минутын өмнө