“Трио” УСК АНУ-ын “Free Speech Film” наадмын шилдэг зургаан киноны нэгээр шалгарчээ

“Трио” УСК АНУ-ын “Free Speech Film” наадмын шилдэг зургаан киноны нэгээр шалгарчээ

Жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан “Трио уран сайхны кино АНУ-д болж буй “Free Speech Film олон улсын кино наадамд оролцож буй.

Тус наадамд 48 орны хүний эрхийн чиглэлээр хийсэн дэлгэцийн бүтээлүүд өрсөлдөж байгаа бөгөөд “Трио” шилдэг зургаан киноны нэгээр шалгарсан байна. Энэ нь тус киноны 19 дэх олон улсын шагнал юм. “Трио” уран сайхны кино 2023 оны хоёрдугаар сарын 24-нд Монголд нээлтээ хийсэн бөгөөд дауны хам шинжтэй хүүхэд кинонд тоглосон анхны тохиолдол юм. “Трио” уран сайхны кино нь Тайланд, АНУ, Канад, Польш, Эстони, Улаанбаатарын кино наадмаас шагнал хүртээд байсан юм.