ТОДРУУЛГА: Шаардлага тавьсан цагдаад салаавч гаргаж, ёс бус үгээр доромжилсон дүрэм зөрчсөн жолоочыг шалгаж байна гэв

ТОДРУУЛГА: Шаардлага тавьсан цагдаад салаавч гаргаж, ёс бус үгээр доромжилсон дүрэм зөрчсөн жолоочыг шалгаж байна гэв

Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж уулзвар дунд зогссон 5767 УБК улсын дугаартай автомашины жолооч шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчийг үг хэлээр хараан, салаавч гаргасан бичлэг олон нийтийн сүлжээнд гарсан.

Тэгвэл энэ хэргийн талаар жолоочид хариуцлага тооцсон эсэхийг Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст үүрэг хариуцлага тооцохоор ажиллаж байна" гэж мэдээлэв. Тодруулбал, төрийн албан хаагчийг хэл амаар доромжилсон тохиолдолд дараах үүрэг хариуцлагыг хүлээлгэдэг байна. Тухайлбал, "төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж хуульд заажээ.

ҮЗЭХ: