Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Вьетнам, Лаос Улсад хийсэн айлчлалаа өнөөдөр өндөрлүүлж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Вьетнам, Лаос Улсад хийсэн айлчлалаа өнөөдөр өндөрлүүлж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Вьетнам, Лаос Улсад хийсэн төрийн айлчлал өнөөдөр /2023.11.07/ өндөрлөж байна. Тэрбээр энэ сарын 01-ны өдрөөс /2023.11.01/ айлчлалаа эхлүүлсэн юм. Айлчлалын хүрээнд хоёр улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцсон. 

Манай улсын хувьд олон тулгуурт гадаад бодлогын чухал багана бол Зүүн Өмнөд Азитай харилцах харилцаа юм. Тэр дундаа Вьетнам улстай харилцах харилцаа маш чухал. Монгол Улсын хувьд цар тахлын хүнд үед ч Вьетнам улстай харилцах харилцаагаа тасалдуулахгүйгээр төлөвлөгөөт уулзалт, зөвлөлдөх механизмуудаа амжилттай хэрэгжүүлээд ирсэн.

Мөн Вьетнам улстай хамтын харилцаа тогтоосны 70 жилийн ойг бид 2024 онд угтана. Энэ хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Вьетнам Улсад айлчилж, хэд хэдэн салбарт үр ашигтай хэлэлцээг хийгээд ирсэн юм. Дэлгэрэнгүй мэдээллийг president.mn хаягаас унших. 




Өнөөдөр могой өдөр

5 минутын өмнө