Сургалтад ашиглагдах мөнгийг хувийн хэрэгцээндээ ашигласан Ховдын газрын даргад яллах дүгнэлт үйлджээ

Сургалтад ашиглагдах мөнгийг хувийн хэрэгцээндээ ашигласан Ховдын газрын даргад яллах дүгнэлт үйлджээ

Ховд аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын дарга сургалтад ашиглагдах 3 сая 500 мянган  төгрөгийг хувийн хэрэгцээндээ ашигласан хэрэг гарчээ. 

Тодруулбал, Ховд аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, сургалтад ашиглагдах 3 сая 500 мянган төгрөгийг хувийн хэрэгцээндээ ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон хэргээр шалгагджээ. Уг хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус шилжүүлсэн байна.