ШУУРХАЙ: Хөгжлийн банкны гэх хэргийн шийтгэх тогтоол гарч, шүүгдэгч нарт гардуулж өгөөд эхэлжээ

ШУУРХАЙ: Хөгжлийн банкны гэх хэргийн шийтгэх тогтоол гарч, шүүгдэгч нарт гардуулж өгөөд эхэлжээ

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 иргэн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн долдугаар сард болж, шийдвэрээ танилцуулсан билээ. 

Тус шүүх хурлаар 48 хүнийг цагаатгаж,  32 хүн, дөрвөн компанийг гэм буруутайд тооцсон. Тэгвэл тус хэргийн шүүхийн шийтгэх тогтоол саяхан гарч, албажиж хэргийн оролцогч нарт гардуулж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. 

Ташрамд өгүүлэхэд, Хөгжлийн банкны хэргээр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг шүүгдэж, анхны шатны шүүхээс түүнд нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасаж, 6 жил хорих ял оноосон. Харин тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй тул одоогоор цагдан хоригдоогүй байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолоо гардан авсны дараа Давж заалдах шатны шүүхэд хандахаар бэлтгэж байгаа аж. Тиймээс шүүхийн эдгээр процесс үргэлжлэх хугацаанд түүний бүрэн эрхийн хугацаа дуусаж, дараагийн сонгуульд болно гэдгийг хэлж байгаа юм.