Хөгжлийн банкны хэрэгт Н.Мөнхбатыг буруутгаж 4 жил, Ч.Отгочулууд 2 жилийн хорих ял оноожээ

Хөгжлийн банкны хэрэгт Н.Мөнхбатыг буруутгаж 4 жил, Ч.Отгочулууд 2 жилийн хорих ял оноожээ

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Н.Мөнхбат нар нь Худалдаа хөгжлийн банкинд давуу байдал олгон зах зээлийн ханшаас өндөр үнээр буюу 27,5 тэрбум төгрөгөөр 14 давхар барилгаас ердөө хоёр давхарыг нь худалдан авсан асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргасан байна.

Ингэхдээ байрыг хэт өндөр үнээр авсан нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг мөн гэж үзээд тус байрны зах зээлийн ханшийн зөрүү 4,9 тэрбум төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас гаргуулж Хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн байна.

Мөн шүүгдэгч нараас Н.Мөнхбат нь "Мон Лаа" ХХК-д 2014 онд 3 сая ам.долларын зээл олгосон нь албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг мөн гэж үзэж. түүнд 4 жилийн хорих ял оноосон байна. Мөн тухайн үед Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан, өдгөө АН-ын ҮБХ-ны гишүүн Ч.Отгочулууд 2 жилийн хорих ял оноожээ.