"Охиных нь зургийг алуурчны зурагтай зэрэгцүүлж тавьсан хэвлэлүүдийн талаар гомдол гаргана" гэж мэдэгджээ

"Охиных нь зургийг алуурчны зурагтай зэрэгцүүлж тавьсан хэвлэлүүдийн талаар гомдол гаргана" гэж мэдэгджээ

Цагдаагийн байгууллага сүүлийн 10 жилийн хугацаанд 10 мянган хүүхдийг эрэн сурвалжилж, ар гэмт нь хүлээлгэж өгчээ. 1996-2022 оны хооронд 16 хүүхэд сураггүй алга болсон байна. Үүнээс гэмт хэргийн улмаас алга болсон байж болзошгүй хоёр хүүхэд байдаг байна. Энэ нь Сэлэнгэ, Дорноговь аймагт бүртгэгджээ. 

2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 12:10 цагийн үед найман настай С охин хичээлдээ явахаар гараад ор сураггүй алга болсон байдаг. Охин алга болоод 6 жил болж байгаа юм. Харин өнгөрөгч аравдугаар сарын 03-ны өдөр алга болж, амиа алдсан байдалтай амиа олдсон хэргийн сэжигтэн Г-ыг Д.Сэржмядаг охины хэрэгт хамаатай байж болзошгүй гэх мэдээлэл зарим сайтууд мэдээлсэн. Ингэхдээ сэжигтэн Г-ын зургийг Д.Сэржмядаг охины зурагтай хамт эвлүүлж нийтэлсэн байдаг. 

Үүнд Д.Сэржмядаг охины ээж Х ихэд эмзэглэж, хүүхдийнх нь зургийг алуурчны зурагтай хамт нийтэлсэн хэвлэлүүдийн талаар гомдол гаргана гэж Өдрийн сонины өнөөдөр /2023.11.08/-ийн дугаарт ярилцлага өгсөн байна. Тэрбээр, “Өчигдөр цуга нартай ярьсан шалгаж байгаа л гэсэн. Охины минь зургийг алуурчны зурагтай хамт нийтэлчихсэн байх юм. Хүүхдийн чинь зураг алуурчны зурагтай зэрэгцээд гаргачихсан байна гээд. Миний охины зургийг тэгж тавьсан ямар сайтууд байна, бүгдэд нь би гомдол бичиж өгнө. Тэр зургуудыг яаралтай утгуулмаар байна” гэжээ.