ВИДЕО: Буцаасан гэгдэж байсан нэг нь 125 саяын үнэтэй, 28 ширхэг “Тоос сорогч” буцаагдаагүй Хот тохижилтын баазын хашаанд байна

ВИДЕО: Буцаасан гэгдэж байсан нэг нь 125 саяын үнэтэй, 28 ширхэг “Тоос сорогч” буцаагдаагүй Хот тохижилтын баазын хашаанд байна

Буцаасан гэгдэж байсан нэг нь 125 саяын үнэтэй, 28 ширхэг замын "Тоос сорогч" машин буцаагдаагүй, хот тохижилтын авто баазын хашаа болон гаршид одоог хүртэл байсаар байна.

Тодруулбал, “Батсээр” компани зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын, бага оврын 28 машиныг нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авч, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгчээ. Улмаар уг машиныг нийслэлийн хот тохижилтоос зам талбайг цэвэрлэж, үйлчлэгч нарын ажлыг хөнгөвчлөх зорилгоор үйлчилгээнд гаргасан ч удалгүй алга болсон юм.

Тэгвэл бид дээрх ногоон машины талаар Нийслэлийн хот тохижилтын газраас тодруулахад, "Батсээр” компанийн нийлүүлсэн 28 машин нь бидний тавьсан таван шаардах үзүүлэлтээс ердөө хоёрыг нь хангаж байсан тул буцаасан” гэж мэдээлснийг бид өмнө нь нийтэлсэн. Тэгвэл буцаасан гэгдэх 28 ширхэг тоос сорогч машин буцаагдаагүй, нийслэлийн харьяа Хот тохижилтын авто баазын хашаанд зургаа нь гадаа байгаа ба бусад нь дотор гаршид байна гэж мэдээлэв.

ҮЗЭХ: