ШУУРХАЙ: Талийгаач Б.Эрхэмбаярын хэрэгт техникийн шинжээч томилон шалгаж эхэлжээ

ШУУРХАЙ: Талийгаач Б.Эрхэмбаярын хэрэгт техникийн шинжээч томилон шалгаж эхэлжээ

"Ихбит" ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаяр өнгөрсөн есдүгээр сарын 17 /2023.09.17/-ны өдөр зуурдаар таалал төгссөнтэй холбоотойгоор хуулийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл тус хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд техникийн шинжээч томилон шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Талийгаач нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Гүнжийн задгайд граж дотор автомашиндаа нас барсан байдалтай олдсон байдаг. Тиймээс ч мөрдөх байгууллагаас техникийн шинжээч томилон шалгаж байгаа аж.  

Ташрамд өгүүлэхэд, талийгаач Б.Эрхэмбаяр нь олон тэрбум төгрөгийн хохиролтой байж болзошгүй койны хэргээр компанийн хувьцаа эзэмшигчдийн хамтаар хуулийн байгууллагад шалгагдаж байсан юм. Тиймээс түүний амь насаа алдсан хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байдаг.