Цахим орчинд "Зиндаа" нэршилтэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдийг 30 цагдан цагдан хорих ТСАХ авлаа

Цахим орчинд "Зиндаа" нэршилтэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдийг 30 цагдан цагдан хорих ТСАХ авлаа

Цахим орчинд "Зиндаа" нэршилтэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжүүлж байгаа талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэрэгт шүүхээс “Э”, “Ч” нарт 30 хоногийн хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. 

Хууль бус мөрийтэй тоглоомоос татгалзах, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар, ЭЦА-ны 262425 дугаарын утсанд цаг алдалгүй мэдээлж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд хамтран ажиллаж, цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.