“Тод Каннам” эмнэлэгт өөх соруулах мэс заслын үеэр амиа алдаад гурван жил болж буй эмэгтэйн шүүх хурал дахин хойшлогджээ

“Тод Каннам” эмнэлэгт өөх соруулах мэс заслын үеэр амиа алдаад гурван жил болж буй эмэгтэйн шүүх хурал дахин хойшлогджээ

“Тод Каннам” эмнэлэгт өөх соруулах мэс ажилбарт орсон эмэгтэй амиа алдаад гурван жил долоон сарын хугацаа өнгөрсөн ч тус хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй юм. Мөн өчигдөр /2023.11.08/ болох ёстой байсан тус хэрэгт холбогдох шүүх хуралдаан дахин хойшилжээ.

Тодруулбал, Өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сард Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших "Тод Каннам" гоо сайхны эмнэлэгт өөх соруулах мэс засалд орж байсан 29 настай эмэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Улмаар тус хэрэгт холбогдох анхан шатны шүүх хурал өнгөрсөн 2021 оны есдүгээр сард эхэлсэн ч одоог хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа юм. Мөн өчигдөр болох байсан тус хэрэгт холбогдох гэм буруугүйн шүүх хуралдаан дахин хойшилсон байна.