ШУУРХАЙ: Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх Д.Нямхүүд холбогдох хэргийг прокурорт буцаалаа

ШУУРХАЙ: Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх Д.Нямхүүд холбогдох хэргийг прокурорт буцаалаа

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ. Шүүхээс тус хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт шилжүүлсэн байна. Түүнд прокуророос Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн аж. 

Хэргийн талаар дурдахад, ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг 2020 оны гуравдугаар сард Д.Сарангэрэл сайдын үед ХӨСҮТ-д албан тушаалаа урвуулан ашигласан,  цар тахлын үеийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан, хувьдаа завшсан, өндөр үнэтэй компьютер томографын аппарат шахсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл байдаг.