"Хятад, Монгол хоёр улс хилийн бүсэд цэргийн сургуулилт хийнэ" гэж мэдээлжээ

"Хятад, Монгол хоёр улс хилийн бүсэд цэргийн сургуулилт хийнэ" гэж мэдээлжээ

Хятад, Монгол хоёр улсын хилийн хамгаалалтын хамтын ажиллагааны жилийн төлөвлөгөө дагуу, маргааш /2023.11.10/ ШУӨЗО-ны Цонжийн Хотон үндэстний өөртөө засах Жөү орчмын Хятад, Монголын хилийн бүсэд "Хилийн хамгаалалтын хамтын ажиллагаа-2023" хамтарсан цэргийн сургуулилт хийнэ.

"Хилийн бүсэд гэмт хэрэг таслан зогсоох Хятад, Монголын хамтарсан ажиллагаа" нэртэй энэ сургуулилт нь хоёр орны хил хамгаалах байгууллага хил дамнасан хууль бус наймаа, террорист халдлагын эсрэг хамтран ажиллах чадвараа сайжруулж, хил орчмын бүс нутгийн энх тайван, амар амгаланг хамтдаа сахиулах, хоёр орны цэрэг армийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой юм.

ЭХ СУРВАЛЖ: mongol.cri.cn