Малаа хотлуулахаар явганаар гараад сураггүй болсон 73 настай, эрэгтэйг эсэн мэнд олжээ

Малаа хотлуулахаар явганаар гараад сураггүй болсон 73 настай, эрэгтэйг эсэн мэнд олжээ

Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат багийн Угалзат гэдэг газарт тус сумын харьяат малчин Б нь арваннэгдүгээр сарын 09-ний өдрийн 18:00 цагийн орчим малчин П-ийн хотонд малаа хотлуулаад 4 км орчим зайтай гэрлүүгээ явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:03 цагт хүлээн авсан байна. 

Дуудлага мэдээллийн Эрдэнэсант суманд ажиллаж байгаа тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, ахмад М.Эрдэнэсайханаар ахлуулсан алба хаагчид малчин Б /73 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн 01:30 цагт тухайн малчныг гэрээс нь хойд зүгт 4 км-т төөрсөн явж байхад нь эсэн мэнд олж, малчин О-д хүлээлгэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.