Баянхонгор аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хоригложээ

Баянхонгор аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хоригложээ

Баянхонгор аймгийн хэмжээнд мотоциклийн хөдөлгөөнийг 2023.11.15-2024.03.01-нийг хүртэлх хугацаанд хориглох шийдвэр гаргажээ.

Өвлийн улирал эхэлж, замын зорчих хэсгийн гадаргууд цас, мөс тогтож, халтиргаа гулгаа үүсч, авто замын нөхцөл байдал хүндэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэндийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мотоциклийн хөдөлгөөнийг ийнхүү түр хязгаарлав. Мотоциклийн ослын дийлэнх нь хөдөө хээр газар, халтиргаа гулгаа, хурд хэтрүүлсэн, согтуугаар жолоодсон, замын нөхцөл байдлыг харгалзалгүй зорчсон, хамгаалалтын хувцас хэрэглэлгүй байсан зэргээс үүдсэн байдгийг холбогдох албаныхан хэлж байна.