З.Батбаяр: Туул, Сэлбэ гол руу давстай цас их хэмжээгээр хийсэн гэх мэдээлэл ирсэн. Үүнийг шалгаж байна

З.Батбаяр: Туул, Сэлбэ гол руу давстай цас их хэмжээгээр хийсэн гэх мэдээлэл ирсэн. Үүнийг шалгаж байна

БОАЖЯ-аас “Тэрбум мод” хөдөлгөөний үйл явц, “Монголд зочлох жил”-ийн хүрээнд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Уур амьсгалын өөрчлөлтийн Суурь конвенцын талуудын ээлжит 28 дугаар бага хурал (COP 28)-ын талаар тус тус мэдээлж танилцууллаа.

Усны газрын дарга З.Батбаяр “Туул голын бохирдлыг бууруулах ажилд ахиц, дэвшил гарсангүй. Олон улсын түвшинд 6 дугаар бүлгийн буюу маш их бохирдолтой гэсэн үзүүлэлттэй байна. Зайсангийн аманд 3 хотхоны иргэдийн уух усанд шинжилгээ хийхэд халуунд тэсвэртэй гэдэсний савханцар илэрсэн. Аливаа хүн бие засаж, ариун цэврийн өрөө ороод гараа угааж, энэ бодисоос сэргийлдэг. Гэтэл энэ бодис ундны уснаас илэрч байна гэж ойлгох хэрэгтэй. Хоёр эх үүсвэртэй. Нэгдүгээрт, нүхэн жорлон. Улаанбаатарт байгаа 680 мянган нүхэн жорлонгоос ундны ус бохирдож байна. Хоёрдугаарт, хамгаалалтын бүсийн асуудал. Нөгөө 50, 200 метр гэж яриад, нураана, нураахгүй гээд байгаа зүйл шүү дээ. Өөр арга байхгүй гэж хэлмээр байна.

Худаг ухдаг, худаг гаргадаг компаниуд стандартын дагуу хийж байна уу гэдэг хяналт шалгалтыг цаашид хийнэ. Иргэд зөвшөөрлийн дагуу худаг ухуулах ажлыг хийлгээрэй гэж зөвлөмөөр байна. Энэ нь таны, миний, бидний болон үр хүүхдийнхээ эрүүл, аюулгүй байдалтай холбоотой асуудал юм. Сэлбэ, Туул гол руу давсаар бохирдсон их хэмжээний цас оруулсан гэх мэдээлэл ирсэн, үүнийг бид шалгаж байгаа. Давстай цас гол руу орох нь нөгөө л бохирдлыг нэмэгдүүлж байгаа хэлбэр” гэдгийг онцоллоо.




Өнөөдөр могой өдөр

5 минутын өмнө