Монголын Үндэсний музейн захирлаар Д.Мөнхтогоо томилогдлоо

Монголын Үндэсний музейн захирлаар Д.Мөнхтогоо томилогдлоо

Монголын Үндэсний музейн захирлаар Музей судлалын мэргэжил арга зүйн төвийн дарга, доктор (Ph.D) Д.Мөнхтогоо томилогдлоо.

Монголын Үндэсний музейн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх Соёлын Сайдын Б/40 тоот тушаалыг Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн танилцуулан, Музей судлалын мэргэжил арга зүйн төвийн дарга, доктор (Ph.D) Д.Мөнхтогоод тамга тэмдгийн хамт хүлээлгэн өгчээ. Д.Мөнхтогоо нь Музейн салбарт олон жил ажиллаж, музей судлалын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан аж.