"Төмөр замын гарам хааснаас болж түгжрэл үүссэн гэдэг дүгнэлттэй санал нийлэхгүй" гэж УБТЗ ХНН-ээс мэдэгдлээ

"Төмөр замын гарам хааснаас болж түгжрэл үүссэн гэдэг дүгнэлттэй санал нийлэхгүй" гэж УБТЗ ХНН-ээс мэдэгдлээ

Уржигдар 15.00 цагаас эхлэн Улаанбаатар хотын авто замд хөдөлгөөний ачаалал үүсэж тээврийн хэрэгслийн эрчим удааширсан шалтгаан нөхцлийг Тээврийн цагдаагийн албанаас тайлбарлахдаа

  • Сонгинохайрхан дүүргийн нутаг 5-р баазын уулзвараар нийт 28 удаа галт тэрэг явж өнгөрсөн. Тухайн гармыг цас орсны улмаас хааж цасыг цэвэрлэсэн,
  • Баянгол дүүрэг Эрчим хүчний гудамжинд ачааны автомашин шалтгаан тодорхойгүй эвдэрч зогссон,
  • Цас орсны улмаас авто зам дээр халтиргаа гулгаа үүсэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим удааширсан,
  • ХААИС-ийн зүүн талд ачааны автомашин шалтгаан нь тодорхойгүй эвдэрч зогссонтой холбоотой гэсэн. 

Тэгвэл Улаанбаатар төмөр зам ХНН-ээс "Гарам хааснаас болж түгжрэл болоогүй.  Энэ сарын 08-ны өдөр 20.00:23.00 цагт энэ гарамаар 25 галт тэрэг аялсан. Өдөр бүр 25 галт тэрэг аялдаг. Тэгэхээр төмөр замын тээврээс болж гарамын түгжрэл үүсгэсэн гэх дүгнэлттэй санал нийлэхгүй. Төмөр зам нь тасралтгүй үйл ажиллагаа явуулах ёстой. Ажил эхлэх, тарах цагт энэ графикийг өөрчлөх боломжгүй. Тэг зогссон өдөр гарамын жижүүр маань гарамаа хаах гээд автомашины хөдөлгөөнийг зохицуулж байгаа нь бичлэгт үлдсэн. Энэ байдлаас үүдэн хоёр зүтгүүр хоёр талд зогссон. Ер нь Таваншар, Дүнжингаравын гарам ачаалал ихтэй. Гарам бол төмөр замын аюултай хэсэгт ордог. Сүүлийн үед гарамын хаалт хаагдах үед автомашин нэвтрэх тохиолдол их болсон" гэж мэдэгдлээ.