Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан дүүрэг, хорооноос айл өрхүүдийн амьтныг бүртгэж эхэлжээ

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан дүүрэг, хорооноос айл өрхүүдийн амьтныг бүртгэж эхэлжээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.10/ хуралдаанаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийх гэж байна. Хуулийг батлах гэж буйтай холбогдуулан дүүрэг, хорооноос харъяа айл өрхүүд рүү утсаар холбогдон гэртээ амьтан тэжээдэг эсэх, эмнэлгийн үзлэгт хамруулж вакцин болон холбогдох үйлчилгээг хийлгэсэн эсэх мөн хүзүүвч, хошуувч зориулалтын эд хэрэгсэлтэй эсэхийг асууж тодруулж байгаа аж. 

Амьтныг гэртээ тэжээхдээ юунд анхаарах ёстой, эрүүл мэнд, ахуй байдал нь хэрхэн санаа тавих ёстой, нийгмийн харилцаанд оруулахдаа бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүйн тулд юунд анхаарах, ялгадас зэргийг хэрхэн цэвэрлэх зэргийг нэг бүрчлэн тус хуулинд зааж өгсөн юм. Юун түрүүнд сануулахад, тус хуулиар иргэн нь гэрийн тэжээвар амьтныг асран хамгаалах, бусдад шилжүүлэх олон нийт орон сууцны орчны газар, гудамж, талбайд гэрийн тэжээвэр амьтантай чөлөөтэй зорчих, хамт байсныхаа төлөө ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс ангид байх эрхтэй байгаа юм. Мөн хороо нэгжийн Засаг даргаас эхлээд цагдаагийн байгууллагынхан хүртэл амьтныг хамгаалах ажилд оролцох нь доорх хуулиар тодорхой болжээтус хуулинд тодорхой засан.

Тус хуулийн онцлох заалтыг ЭНД дарж уншина уу.