ШУУРХАЙ: Тахилтын замд амь насаа алдсан охины хэрэгт прокуророос 5 хүртэл жил хорих ялтай зүйл ангиар яллаж, шүүхэд шилжүүлжээ

ШУУРХАЙ: Тахилтын замд амь насаа алдсан охины хэрэгт прокуророос 5 хүртэл жил хорих ялтай зүйл ангиар яллаж, шүүхэд шилжүүлжээ

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын тавдугаар буудлын орчимд есдүгээр сарын 21 /2023.09.21/-ний өдөр 12, 13 настай хоёр охин сургуулийнхаа ойролцоох явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваад автомашинд мөргүүлж, улмаар нэг нь газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Улмаар тус хэрэгт осолд 27 настай эрэгтэй жолоочийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан юм.

Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад прокуророос жолоочид Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тус хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 17 /2023.11.17/-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох аж. 

27.10 дугаар зүйл. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих

  • 3.Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.