Н.Баатарцогт: Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг ашиглахтай холбоотой гомдлыг цахимаар хүлээн авна

Н.Баатарцогт: Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг ашиглахтай холбоотой гомдлыг цахимаар хүлээн авна

Монголд зочлох жилийн хүрээнд жуулчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн ажлууд болон өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хийхээр төлөвлөж буй ажлын талаар БОАЖЯ-ны аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга П.Баттөр, тусгай хамгаалалттай газар нутаг, газар ашиглуулах үйл ажиллагааг цахимжуулах талаар хийж хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар БОАЖЯ-ны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт нар мэдээлэл өглөө. 

БОАЖЯ-ны аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга П.Баттөр, “Монгол Улс 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор БОАЖЯ-аэас шат дараалсан ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 600 орчим жуулчин ирж 1 тэрбум орчим ам долларыг дотоодод орлого болгон төвлөрүүлээд байна. Мөн Япон Улсын Осака хотноо болсон “Tourism expo Japan 2023” үзэсэглэнд холбогдох аж ахуйн нэгж төрийн бус болон төрийн өмчит компани, олон улсын байгууллагууд оролцож, "Монгол Улсыг сурталчлан ирээдүйн хаалгыг нээх" нэрийн дор үйл ажиллагааг зохион байгуулсан" гэв.

БОАЖЯ-ны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт, "Газар ашиглалттай холбоотой асуудлыг ил тод нээлттэй болгох үүднээс төрийн нэгдсэн системээр дамжуулан иргэн, хуулийн этгээдүүдэд шуурхай хүртээмжтэй хүргэх ажлыг эхлүүлээд байна. Улсын хэмжээнд 17 тусгай хамгаалалтын бүсэд газар ашиглах эрхийг авсан иргэн, хуулийн этгээдийг газар ашиглахтай холбоотой мэдээлэл, үйлчилгээний хүсэлтээ цахимаар ирүүлж байгаа. Мөн иргэдтэй илүү ойр ажиллахын тулд "call center” үйлчилгээг эхлүүлсэн. Түүнчлэн И-газар цахим хуудаснаа газрын тухай мэдээллийг бүрэн оруулахаар ажиллаж байна" гэв.