Говь-Алтай аймагт 21 нас хүрээгүй хүнд электрон тамхи борлуулахыг хоригложээ

Говь-Алтай аймагт 21 нас хүрээгүй хүнд электрон тамхи борлуулахыг хоригложээ

Худалдаа эрхлэгч нарыг 21 нас хүрээгүй хүнд утаат болон электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахгүй байхыг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраас анхааруулжээ.

Говь-Алтай аймгийн Засаг даргын 2023 оны тавдугаар сарын 24-ний А/319 тоот захирамжаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүдэд 21 нас хүрээгүй хүнд утаат болон электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдах, 21 нас хүрээгүй хүнээр тамхи худалдан борлуулахыг хориглож, тамхины хэрэглээ, тамхинд нэрвэгдэхийн хор уршгийг таниулах, зөв дадалд уриалахад чиглэсэн мэдээлэл, сурталчилгааг тогтмол зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон билээ. 

Тэгвэл тус аймгийн Цагдаагийн газраас дээрх захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллахыг худалдаа эрхлэгч нарт анхааруулсан юм.

ЭХ СУРВАЛЖ:МОНЦАМЭ