Малаа хотлуулаад гэр рүүгээ явах замдаа төөрсөн 73 настай иргэнийг эсэн мэнд олжээ

Малаа хотлуулаад гэр рүүгээ явах замдаа төөрсөн 73 настай иргэнийг эсэн мэнд олжээ

Малаа хотлуулаад гэр рүүгээ явах замдаа төөрсөн 73 настай иргэнийг эсэн мэнд олжээ. 

Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат багийн Угалзат гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 281 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ Тус сумын харьяат малчин Б нь арваннэгдүгээр сарын 09-ны өдрийн 18:00 цагийн орчим малчин П-ийн хотонд малаа хотлуулаад 4 км орчим зайтай гэр рүүгээ явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:03 цагт хүлээн авсан.

Эрдэнэсант суманд ажиллаж байгаа тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, ахмад М.Эрдэнэсайханаар ахлуулсан алба хаагчид малчин Б /73 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн 01:30 цагт тухайн малчныг гэрээс нь хойд зүгт 4 км-т төөрсөн явж байхад нь эсэн мэнд олж, малчин О-д хүлээлгэн өгсөн байна.