Ёкозүна Тэрүнофүжи бэртлийн улмаас энэ удаагийн башёг өнжихөөр болжээ

Ёкозүна Тэрүнофүжи бэртлийн улмаас энэ удаагийн башёг өнжихөөр болжээ

Мэргэжлийн сүмогийн ёкозүна Тэрүнофүжи энэ сарын 12-нд Фүкүокад эхлэх 11 дүгээр сарын тэмцээнд зодоглохгүй өнжихөөр болжээ.

Түүний багш Исэгахама ояката мэдээлэлдээ, "Уг нь барилдах зорилготой бэлтгэл хийж байсан ч болохгүй юм болдоггүй л юм байна. Өвдөг, нурууны байдал гайгүй байгаа ч урагш довтлоход маш их өвдөж байгаа гэсэн. Ирэх нэгдүгээр сарын тэмцээнд зодоглох зорилгоор эмчилгээгээ үргэлжлүүлнэ" гэжээ.