Б.Ганхуягийн эгч Б.Нарантуяа: Дүүг минь хоёрдугаар шатлал битгий хэл хорих ангийн эмнэлэгт ч хэвлүүлээгүй байна

Б.Ганхуягийн эгч Б.Нарантуяа: Дүүг минь хоёрдугаар шатлал битгий хэл хорих ангийн эмнэлэгт ч хэвлүүлээгүй байна

"Нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нь өдгөө ШШШЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байгаа. 

Түүний ар гэрийн зүгээс "Б.Ганхуягийн биеийн байдал сайнгүй, хоёрдугаар шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байгаа талаар мэдэгдэж байсан. Тэгвэл энэ талаар Б.Ганхуягийн төрсөн эгч Б.Нарантуяагаас тодруулахад "Өнгөрсөн сарын 30-ны өдөр болсон шүүх хурлын үеэр бид дүүгээ хоёрдугаар шатлалын эмнэлэгт хэвтүүлэхийг хүссэн ч одоог болтол хоёрдугаар шатлалын эмнэлэг битгий хэл хорих ангийн эмнэлэгт ч хэвтүүлээгүй. Хөл, гарын шарх нь нэмэгдсэн байдалтай байгаа. Бид холбогдох албаныханд гомдол, хүсэлтээ гаргасан" гэлээ. 

Тиймээс бид Б.Ганхуягт яагаад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхгүй байгаа талаар ШШГЕГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад "Хоригдогч Б.Ганхуягийн биеийн эрүүл мэндийн байдал одоогоор тогтвортой байгаа тул эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах шаардлагагүй гэж үзээд эмнэлэгт хэвтүүлээгүй" гэв. 

Ташрамд өгүүлэхэд, Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх хурал ирэх даваа гарагт буюу арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм.