Цахилгааны массаас үүдэн автобусанд гал гарсан гэж урьдчилсан байдлаар дүгнэж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэв

Цахилгааны массаас үүдэн автобусанд гал гарсан гэж урьдчилсан байдлаар дүгнэж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэв

Нийтийн тээврийн хоёр давхар автобусны хөдөлгүүр хэсгээс гал гарсан хэрэг дөнгөж саяхан Улаанбаатар хотод гарлаа.

Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан автобусны хөдөлгүүр хэсгээс гал гарсан байна. Улмаар НОБГ-ын гал унтраах шуурхай алба 8 минутын хугацаанд галыг унтраалаа. Галд хүн бэртэж гэмтээгүй гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. Мөн урьдчилсан байдлаар цахилгааны массаас үүдэн гал гарсан байх магадлалтай бөгөөд шалтгаан нөхцлийг бүрэн тогтоохор НОБГ-ын гал унтраах шуурхай албаны бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж эхэлсэн байна. 

Ташрамд өгүүлэхэд, хоёр давхар автобуснууд нь долоон жилийн баталгаат хугацаатай бөгөөд энэ хугацаанд ашиглалтаас үл хамаарсан гэмтэл гарвал үйлдвэрлэгч хариуцахаар гэрээнд заажээ.