Гадаадын хөрөнгө оруулалттай нэр бүхий компанийн захиралд хуурамч бичиг баримт үзүүлж, 1.8 тэрбум төгрөг залилжээ

Гадаадын хөрөнгө оруулалттай нэр бүхий компанийн захиралд хуурамч бичиг баримт үзүүлж, 1.8 тэрбум төгрөг залилжээ

Гадаадын хөрөнгө оруулалттай нэр бүхий компанийн захиралд хуурамч бичиг баримт үзүүлэн их хэмжээний санхүүжилт авч байгаа, тухайн хөрөнгөөс 40 сая ам.долларын зээл олгоно гэж итгүүлэн 1.8 тэрбум төгрөг залилсан хэрэг гарчээ. 

Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албанаас иргэн “Б” нь гадаадын хөрөнгө оруулалттай нэр бүхий компанийн захиралд хуурамч бичиг баримт үзүүлэн их хэмжээний санхүүжилт авч байгаа, тухайн хөрөнгөөс 40 сая ам.долларын зээл олгоно гэж итгүүлэн 1.8 тэрбум төгрөг залилсан байна.

Тус үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, учруулсан хохирлоос 1.4 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө