Шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдсон гэх сэтгүүлчид холбогдох гомдлыг зөрчлийн шинжгүй хэмээн хүлээн авахаас татгалзав

Шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдсон гэх сэтгүүлчид холбогдох гомдлыг зөрчлийн шинжгүй хэмээн хүлээн авахаас татгалзав

Нэр бүхий мэдээллийн сайтын сэтгүүлч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдсон байж болзошгүй гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулж, тус хэрэг нь зөрчлийн шинжгүй тул гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзсан байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас нэр бүхий мэдээллийн сайтын сэтгүүлч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдсон байж болзошгүй гэх мэдээлэлд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжгүй үндэслэлээр гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.