ВИДЕО: Хотын дарга Х.Нямбаатарын  "шалга" хэмээн үүрэгдсэн тээврийн хэрэгслийн жолоочийг зөрчлийн хуулиар торгожээ

ВИДЕО: Хотын дарга Х.Нямбаатарын "шалга" хэмээн үүрэгдсэн тээврийн хэрэгслийн жолоочийг зөрчлийн хуулиар торгожээ

Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар гудамж талбайн нөхцөл байдалтай танилцаж байгаа талаар лайв бичлэг хийж олон нийтэд мэдээлэл хүргэсэн байдаг.

ВИДЕО:

Тэрбээр тухайн үед цас цэвэрлэгээний автомашинд саад учрууллаа хэмээн нэгэн тээврийн хэрэгслийн жолоочид шаардлага тавьж, уг автоамашиныг "Тээврийн цагдаагийн албаныхан шалгах шаардлагатай байна" хэмээсэн байдаг. 

Тэгвэл Хотын даргын хараанд өртөж, шалгуулах болсон тээврийн хэрэгслийн жолоочийг зөрчлийн хуулийн дагуу торгох арга хэмжээ авсан байна. Тодруулбал, Тээврийн цагдаагийн албанаас иргэн “О” нь 2023 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвийн урд замын нэгдүгээр эгнээ хэсэгт Toyota маркийн тээврийн хэрэгслээр удаан зогсож, цас цэвэрлэгч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35 дахь хэсэгт зааснаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө