ТОДРУУЛГА: Хувийн эмэгтэйчүүдийн эмнэлэгт мэс засалд орж, амиа алдсан эмэгтэйн хэргийг шалгаж байна

ТОДРУУЛГА: Хувийн эмэгтэйчүүдийн эмнэлэгт мэс засалд орж, амиа алдсан эмэгтэйн хэргийг шалгаж байна

“Ү” гэх эмэгтэйчүүдийн эмнэлэгт мэс засалд орсон 37 настай эмэгтэй амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 11-ний өдөр  гарчээ.

Талийгаач Өмнөговь аймгаас тус эмнэлэгт ирж, мэс ажилбарт орсон байна. Хагалгааны дараа тухайн иргэний бие муудаж, улмаар Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт хүргэгдэн очсоныхоо дараа амьсгал хураажээ. Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Цагдаагийн байгууллагад 2023 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хувийн эмнэлэгээс “Эмэгтэй хүн 2 дугаар эмнэлэгт хүргэгдэн ирээд нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад амь хохирогч хувийн эмнэлэг эмчилгээ хийлгэн, улмаар хагалгааны дараа ухаан алдаж, хоёрдугаар эмнэлэгт хүргэгдэн ирээд амь насаа алдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэлээ.