Э.Энхзориг:  Цахим эрүүл мэнд төслийн зохицуулагч нь  2017 онд Ланд 200 маркийн автомашин 146 сая төгрөгөөр худалдаж авсан

Э.Энхзориг: Цахим эрүүл мэнд төслийн зохицуулагч нь 2017 онд Ланд 200 маркийн автомашин 146 сая төгрөгөөр худалдаж авсан

Нүүрсний хулгайн сонсгол, Ковидын төсвийн талаар иргэн Э.Энхзориг болон иргэдийн төлөөлөл мэдээлэл өглөө.


Тэрбээр, "Монголын ард түмэн нүүрсний хулгай, ковидын төсвийг орхиж болохгүй. Ковидын төсвийн үеэр монголчуудыг гэрт нь хорьсон байсан. Өвчин зовлон тулсан үед эрх мэдэлтнүүд мөнгө олох хэрэгсэл болгон ашигласан гэж үзэж байна. Эрүүл мэндийн салбар бүх мэдээллийг шилэн данс, цахимаар нээлттэй мэдээлэлдэг болъё гэсэн. Энэ хүрээнд цахим эрүүл мэнд төслийг хэрэгжүүлэхээр 2012 оны наймдугаар сарын 29-ний өдөр эрүүл мэндийн яам болон "Хувэй" компани 18 сая 950 мянган долларын гэрээ байгуулсан. Үндэсний компаниудыг оролцуулаагүй гадны гурван компани оролцуулсан байсан. Үүний дараа 2014-2015 онд тухайн үеийн Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба авлигын хэргээр яллагдагчаар татагдсан нь энэ тендертэй холбоотой. Тухайн үед энэ төслийг болиулаагүй үргэлжилсэн. Авлигын хэргээс болж түр зогссон байсан энэ төслийг 2018 онд эрүүл мэндийн сайдаар ирсэн Д.Сарангэрэл 4сая 160 мянган доллароор программ хийх энэ төсвийг үргэлжлүүлсэн. Цахим эрүүл мэнд төслийн зохицуулагч нь 2017 онд Ланд 200 маркийн автомашин 146 сая төгрөгөөр худалдаж авсан энэ мэтчилэн их хэргүүд байна. Мөн нүүрстэй холбоотой хэрэг бол 44 их наяд юм. Нүүрстэй холбоотой сонсгол арван хоёрдугаар сарын 5-нд явагдана. Гэтэл маш хумсан буюу жижиг хүрээнд асуудлыг яриад өнгөрөөд дуусах нь. Монгол улсын хоёр жилийн төсвийг идчихсэн. Нүүрсний сонсголыг өргөн хүрээнд анхаармаар байна." гэв.

ҮЗЭХ: