Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох хэргийн шүүх хурлыг нэг сараар хойшлууллаа

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох хэргийн шүүх хурлыг нэг сараар хойшлууллаа

"Нүүрсний" гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болохоор товлосон.

Тэгвэл шүүх хуралд гэрч, оролцогчдын ирц бүрдээгүй учир шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг өмгөөлөгч нарын зүгээс гаргалаа. Уг хүсэлтийг шүүгч нар хэлэлцэж улмаар шүүх хурлыг ирэх 12 дугаар сарын 13-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлууллаа.