Хүй долоогоос хулгайд алдсан П.Энхмөнхийн эмээл, хазаар, Тод манлай уяачийн малгай зэргийг олоогүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна

Хүй долоогоос хулгайд алдсан П.Энхмөнхийн эмээл, хазаар, Тод манлай уяачийн малгай зэргийг олоогүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна

Баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 12-13-нд шилжих шөнийн 04.00 цагийн үед /2023.07.13/ "Хүй долоо хутаг"-т буудалласан уяач П.Энхммөнхийн гэрээс эртний хоёр эмээл, хазаар, зааны ясан хөөрөг, жижиг мөнгө аяга, Тод манлай уяачийн зэндмэнэ эрдэнийн оройтой малгай зэрэг хулгайд алдагдсан хэрэг гарсан билээ.
 
Улмаар уяач Д.Энхмөнх дээрх алдагдсан эд зүйлсийн талаар баттай мэдээлэл өгсөн иргэнд 100 сая төгрөг өгнө гэдгээ мэдэгдсэн байдаг. Харин тус хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт шалгаж байсан. Тэгвэл тус хэргийг илрүүлсэн эсэх талаар албаны эх сурвалжаас тодруулахад, "Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Одоогоор гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эцсийн байдлаар олж тогтоогоогүй, эд зүйлсийг олоогүй байна" гэх мэдээллийг өглөө.